Сетунари ХХК нь дэвшилтэт лабораторын урвалж, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмнүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш Сетунари компани нь орон даяар өргөжин тэлж, тусгай үйлчилгээ болох нийлүүлэлт, суурилуулалт, суурилуулалтын дараах засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж, дагалдах бодис болон урвалж бодисуудаар хангаж ажилласан. 

Бидний зөвлөгөө, төсөл боловсруулалт, ложистик нь багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг бүрэн хангадаг бөгөөд илүү сайн ажиллах боломжийг бий болгодог.